A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙХАН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 25

Онги

МАЛЫН ТОО ТОЛГОЙД 2022 ОНД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Нэг малын тоо толгойд 2022 онд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай.

1.1.Тэмээ-1000

 

1.2.Адуу-1000

 

1.3.Үхэр-1000

 

1.4.Хонь-200

 

1.5.Ямаа-250

 

2.Малын тоо толгойн албан татварыг холбогдох баримт бичиг, шийдвэрт үндэслэн үнэн зөв, бодитой тогтоож төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга (С.Амарсанаа)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Цогхийморь)-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.УНДРАЛ