- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-АГТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

БУЛГАН АЙМГИЙН
БАЯН-АГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар VIII/06
Хүрэмт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн
1.2022 онд тус сумын малчин болон мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай. Үүнд:
№ | Төрөл | Мөнгөн дүн |
1 | Тэмээ | 0 |
2 | Адуу | 1200 |
3 | Үхэр | 800 |
4 | Хонь | 400 |
5 | Ямаа | 700 |
2.Сумын 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр 2022 онытатварын орлогыг бүрдүүлэхийг зөвшөөрсүгэй.
3.Малын тоо толгойн албан татварыг иргэдэд сурталчлан таниулж, төвлөрсөн татварын орлогоор гүйцэтгэсэн ажлын тайланг хагас бүтэн жилээрбагийн иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулахыг сумын Засаг даргад, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Төлөөлөгчдөд тус тус үүрэг болгосугай.
4.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэхийг Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.
5.Уг тогтоолыг"Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.
6.Сумын ИТХ-ын 2021 оны ээлжит III хуралдааны III/01 тоот тогтоолыг 2021 оны малын тоо толгойн албан татварыг төвлөрүүлэхэд баримталсугай.
ДАРГА Б.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A

