- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр
Дугаар А/210
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7 дугаар заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны А/84, А/54, А/130 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам"-ыг нэгдүгээр, "Магадлан итгэмжлэгдсэн байгууллагад олгох гэрчилгээний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх ажлыг зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Г.Батдорж/-т, үүрэг болгосугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Баярмаа/, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Чинзориг /-т нарт даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/330 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A