- Нүүр
- Сайдын тушаал
- МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГАД ОЛГОХ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/210 тушаалын хоёрдугаар хавсралт
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГАД
ОЛГОХ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
Магадлан итгэмжлэгдсэн байгууллагад олгох үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээ нь дараах загвартай байна:
- Гэрчилгээ нь 20х30 см хэмжээтэй, цайвар шаргал өнгийн соёмбо бүхий дэвсгэртэй, захаараа өлзий хээн хүрээтэй байна.
- Гэрчилгээний дээд хэсэгт гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын логог байрлуулж, түүний доод хэсэгт "ГЭРЧИЛГЭЭ" гэж бичсэн байна.
- Гэрчилгээ нь дугаартай байна. Дугаарыг нэгж, аравт, зуутын оронтой тоогоор тэмдэглэх ба батламж олгосон огноог бичнэ.
- Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.
/Магадлан итгэмжлэгдсэн байгууллагын нэр/
...................................................................................................
...................................................................................................... нь
хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ
үзүүлэх ....-р шалгуур үзүүлэлтийг хангасан тул
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭВ.
202 ... оны ... сарын ... өдөр хүртэл хүчинтэй.
ДАРГА.................................................../ /
/гарын үсэг/ / овог нэр/
202 ... . .... ....
/магадлан итгэмжлэлийн эхлэх он, сар, өдөр/
Сунгалтын хугацаа: . . . . оны . . . . дугаар сарын . . . . -ны өдөр
ДАРГА . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
/гарын үсэг/ / овог нэр/
Текст томруулах
A
A
A