A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГУРВАНТЭС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 5/08

Гурвантэс

ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д" дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8,4 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нийт нутаг дэвсгэрт оршин сууж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд, албан байгууллагууд, уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч болон түүний туслан гүйцэтгэгч, тээврийн компаниудаас гарч байгаа ахуйн болон хуурай хог хаягдал гаргасны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын төлбөр хураамжийг бүрэн төвлөрүүлж зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга / Г.Гангамаа /, Татварын байцаагч /Н.Батчимэг/, "Шугшаа-Уул" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга /Т.Эрхэмбаяр/ нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 08–ны өдрийн 3/02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.ЭРДЭНЭБАЯН