A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар А/109

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчдэд ногдуулсан албан татварын тайлан"-гийн маягт /ТТ-32/-ыг 1 дүгээр, "Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчдэд ногдуулсан албан татварын тайлангийн хавсралт мэдээ"-г 2 дугаар, "Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчдэд ногдуулсан албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээллийн технологийн төв /М.Чойжилсүрэн/-д даалгасугай.

3.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ