A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/121

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2, 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Улсын тэмдэгтийн хураамжийн тайлангийн маягт /ТТ-10(1)-ТТ-10(24), ТТ-10(26)-ТТ-10(35)/-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай. Үүнд:

"Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(1)/-ыг, "Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(2)/-ыг,"Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(3)/-ыг, "Иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(4)/-ыг, "Консулын үйлчилгээ үзүүлэхэд тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(5)/-ыг,"Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(6)/-ыг, "Галт зэвсэг худалдах, эзэмших, улсын хилээр нэвтрүүлэх, галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(7)/-ыг, "Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз, оршин суух зөвшөөрөл олгох, түүнийг бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(8)/-ыг, "Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээний тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(9)/-ыг, "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(10)/-ыг, "Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(11)/-ыг, "Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(12)/-ыг, "Санхүү, эдийн засгийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(1З)/-ыг, "Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(14)/-ыг, "Байгаль орчны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(15)/-ыг, "Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(16)/-ыг, "Түлш, эрчим хүчний чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(17)/-ыг, "Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(18)/-ыг, "Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(19)/-ыг, "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(20)/-ыг, "Эрүүл мэндийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(21)/-ыг, "Барилга, хот байгуулалтын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(22)/-ыг, "Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(2З)/-ыг, "Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(24)/-ыг, "Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(26)/-ыг, "Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(27)/-ыг, "Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(28)/-ыг, "Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(29)/-ыг, "Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент, барааны тэмдэг, газар зүйн заалтад гэрчилгээ олгох, зохиогчийн эрхийн бүртгэлийг бүртгэж гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах, барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгах, лицензийн гэрээг бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамж"-ийн маягт /ТТ-10(30)/-ыг, "Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж"-ийн маягт /ТТ-10(31)/-ыг, "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсьн бүртгэлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(32)/-ыг, "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох, газрын хэвлийг олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(33)/-ыг, "Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(34), "Соёлын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн тайлан"-ийн маягт /ТТ-10(35)/-ыг тус тус баталсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тайлангийн /ТТ-10(1)-ТТ-10(24), ТТ-10(26)-ТТ-10(35)/ маягтуудад "Улсын тэмдэгтийн хураамж төлөгч хувь хүний хавсралт мэдээ"-г ТТ-10(А)-г 2 дугаар хавсралтаар, "Улсын тэмдэгтийн хураамж төлөгч хуулийн этгээдийн хавсралт мэдээ"-г ТТ-10(Б)-г 3 дугаар хавсралтаар, "Улсын тэмдэгтийн хураамжийн тайлангийн /ТТ-10(1)-ТТ-10(24),ТТ-10(26)-ТТ-10(35)/ маягт нөхөх заавар"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

3.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг цахим тайлангийн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Мэдээллийн технологийн төв /М.Чойжилсүрэн/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/ -т тус тус үүрэг болгосугай.

4.Батлагдсан маягтыг хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг ТЕГ-ын харьяа нэгж, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

5.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2018 оны А/207 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/81

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Улсын тэмдэгтийн хураамжийн тайлан"-гийн маягт /ТТ-10/-ыг 1 дүгээр, "Улсын тэмдэгтийн хураамжийн тайлангийн хавсралт мэдээ" /ХМ-10(1)/-г 2 дугаар, "Улсын тэмдэгтийн хураамжийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д даалгасугай.

3.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2021 оны А/121 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА. Б.ЗАЯАБАЛ