- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 05/05
Хархорин сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ
ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн үндэслэн тус тус ТОГТООХ нь:
1.Монгол улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Коронавирус халдвар (Ковид-19) цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.3, 6.4-т заасныг баримтлан Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2021 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 05/01 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт" Хархорин сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 (тэг)төгрөг байхаар тогтоож" нэмэлт өөрчлөлт оруулсугай.
ДАРГА Д.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A
