- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ 4ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАРУУНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 5/06
Хөөвөр
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Коронавирус халдвар (Ковид-19) цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.3, 6.4-т заасныг баримтлан, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдааны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 3/03 дугаар тогтоолд 4 дэх заалт болгон "Сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 (тэг) төгрөг байхаар тогтоосугай" гэсэн нэмэлт заалт оруулсугай.
ДАРГА Б.АНХБАЯР
Текст томруулах
A
A
A
