- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 03/08
Ширээ
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25,1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6.3, 6.4 –т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны "Малын тоо, толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" 2021 оны 3 дугаар сарын 23-ны 03/06 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт "Баянгол сумын хэмжээнд малын тоо, толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 0 (тэг) төгрөг байхаар тогтоож" нэмэлт өөрчлөлт оруулсугай.
ДАРГА Д.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
