A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 03/07

Ховд

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчдын амжиргааг дэмжих зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.3, 6.4-т заасныг баримтлан Богд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" 03/02 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт Богд сумын хэмжээнд Малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 төгрөг байхаар тогтоож нэмэлт өөрчлөлт оруулсугай.

ДАРГА Т.ЦЭНДСҮРЭН