- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
ГУЧИН-УС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 04/04
Аргуут
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД
НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-ын "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны 1 дүгээр тэмдэглэлийг үндэслэн Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасныг баримтлан, Гучин-Ус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн Хуралдааны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03/03 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт Гучин-Ус сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 төгрөг байхаар тогтоосугай.
ДАРГА З.УРТНАСАН
Текст томруулах
A
A
A
