A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЕСӨНЗҮЙЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 03/08

Мөнхбулаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "Д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Корона вирусын халдвар /Ковид 19/ цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчдын амьжиргааг дэмжих, зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай 6.3, 6.4-т заасныг баримтлан Есөнзүйл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдааны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 3/01 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт Есөнзүйл сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 /тэг/ төгрөг байхаар тогтоож нэмэлт өөрчлөлт оруулсугай.

ДАРГАБ.МАНДАХ