A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ НАРИЙНТЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 04/05

Цагаан-Овоо

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Коронавирус халдвар (ковид-19)–ын цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлийг даван туулах малчдын амжиргааг дэмжих зорилгоор, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.3, 6.4-т заасныг баримтлан , Нарийнтээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн Хуралдааны " Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай " 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3/01 тогтоолын 3 дахь хэсэгт "Нарийнтээл сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 (тэг) төгрөг байхаар тогтоож" нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

ДАРГАЦ.ГАНХУЯГ