A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ХАЙРХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 03/05

Ширээ

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Коронавирус халдвар (Ковид-19) цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.3, 6.4-т заасныг баримтлан, Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн Хуралдааны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 03/01 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт "Хайрхандулаан сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 (тэг) төгрөг байхаар тогтоож нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

ХУРЛЫН ДАРГА П.АЛТАНГАН