A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ХУЖИРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 8/3/2

Хужирт сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны 1 дүгээр тэмдэглэл, коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.3, 6.4-т заасныг баримтлан Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн Хуралдааны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 8/3/1 дүгээр тогтоолын 5 дахь хэсэгт "Хужирт сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 (тэг) төгрөг байхаар тогтоож" нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

ДАРГА Ж.ОЮУНГЭРЭЛ