A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 75

Улаанбаатар хот

"ЦАХИЛГААН СОРОНЗОН ОРНЫ ХҮНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨНИЙ АЮУЛГҮЙН ТҮВШНИЙ ХЭМЖИЛТ ХИЙХ АРГАЧЛАЛ" БАТЛАХ ТУХАЙ

Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.7 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1."Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлал"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 32

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус хорооны "Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлал" батлах тухай 2021 оны 75 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ГИШҮҮД Б.АНХБААТАР

Б.БАТЗОРИГ

Ч.ЗОЛБАЯР

А.ЛУВСАН-ОЧИР

Н.МАНДАХБААТАР

А.ҮЙЛСТӨГӨЛДӨР