A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 74

Улаанбаатар хот

"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ДУГААРЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ

БҮРТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх, 9.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2019 оны "Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам батлах тухай" 41 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН 

НАРИЙН БИЧГИЙН

ДАРГА Т.НАРАНМАНДАХ