A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 20

Улаанбаатар хот

ТЭТГЭВЭР АВАХ ДУНДАЖ ХУГАЦААНЫ ИЛЭРХИЙЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2018 оны 19 дүгээр тогтоолоор баталсан "Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, Үндэсний статистикийн хорооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/957 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгоход баримтлах тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл ("К")-ийг 2022-2024 онд эмэгтэй даатгуулагчид 22 жил, эрэгтэй даатгуулагчид 15 жилээр тус тус тогтоож мөрдсүгэй.

2.Энэ тогтоолоор баталсан тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр бодоход баримтлахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Д.Зоригт)-т даалгасугай.

3. Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг тооцох аргачлалыг Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн боловсруулж батлуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батжаргал/-т даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба (Г.Банзрагч) -нд үүрэг болгосугай.

ДАРГА А.АРИУНЗАЯА