- Нүүр
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
- НЭРИЙН ДАНСНЫ 2021 ОНЫ ОРЛОГОД ТООЦОХ ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 21
Улаанбаатар хот
НЭРИЙН ДАНСНЫ 2021 ОНЫ ОРЛОГОД ТООЦОХ ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.7 дахь заалт, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан "Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох журам", Үндэсний статистикийн хорооны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2021 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 11.6 хувиар баталсугай.
2.Баталсан хүүгийн хэмжээг үндэслэн даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 2020 оны үлдэгдэл, 2021 оны орлогод тус тус хүү тооцох ажлыг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж даатгуулагчдыг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба /Г.Банзрагч/-нд даалгасугай.
ДАРГА А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 4982 дугаарт бүртгэв.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 11 Улаанбаатар хот
НЭРИЙН ДАНСНЫ 2020 ОНЫ ОРЛОГОД ТООЦОХ
ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.7 дахь заалт, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох журам”, Үндэсний статистикийн хорооны 2020 оны 02/814 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2020 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 9.0 хувиар баталсугай.
2.Баталсан хүүгийн хэмжээг үндэслэн даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 2019 оны үлдэгдэл, 2020 оны орлогод тус тус хүү тооцох ажлыг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж даатгуулагчдыг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Д.Зоригт)-т даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба (Р.Отгонжаргал)-нд даалгасугай.
ДАРГА А.АРИУНЗАЯА