A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/134

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан"-гийн маягт /ТТ-15/-ыг 1 дүгээр, "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ"-г 2 дугаар, "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээллийн технологийн төв /М.Чойжилсүрэн/-д даалгасугай.

3.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2019 оны A/164, 2020 оны А/24 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ