A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ АЙРАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 04/09

Дорноговь аймаг, айраг сум

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /л/, 18.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дахь заалт, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, отор нүүдлийг зохицуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Захиргааны акт гаргахад хийгдэх сонсох ажиллагаа зохион байгуулсан тэмдэглэл болон холбогдох баримтыг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэн дугаар авахыг Иргэдийн Төөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.

3.Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (С.Жаргалсайхан)-д үүрэг болгосугай.

ДАРГА Л.МӨНХЖАРГАЛ