A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 12

Жаргалант

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 18.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 4-р хуралдаанаас ТОГТООХ нь.

1.Албан байгууллага, аж ахуй нэгж, айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж төсөвт төвлөрүүлэхийг Сумын Засаг дарга /Б.Туул/, Байгаль орчны хяналтын Улсын байцаагч / Б.Мөнхболд / нарт даалгасугай.

ДАРГА Б.ОТГОНБАЯР

АРХАНГАЙ АЙМАГ ЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 13

Жаргалант

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 заалт, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь заалтыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 8-р хуралдаанаас ТОГТООХ нь.

1.Сумын төвийн албан байгууллага, аж ахуй нэгж, өрхийн хог хаягдлын үйлчилгээний сарын хураамжийг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж төсөвт төвлөрүүлэхийг Сумын Засаг дарга /Б.Туул/, Байгаль орчны хяналтын Улсын байцаагч /М.Намжилсүрэн/ нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ОТГОНБАЯР