- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ИХХЭТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 05/04
Иххэт сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Иххэт суманд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ-0, адуу-500, үхэр-500, хонь-400, ямаа-400 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллахыг сумын Засаг дарга (Г.Намуунзул)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Х.НЭМЭХ

ДОРНОГОВЬ АЙМАГ ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 17/03
Зүлэгт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Цаг үеийн байдал хүндэрч зуд болж малын хорогдол их гарсантай холбогдуулан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор сумын малчин болон мал бүхий өрхийн нэг малын тоо толгойд ногдох 2024 оны албан татварын хэмжээг тэмээ-0, адуу-0, үхэр-0, хонь-0, ямаа-0 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Захиргааны хэм хэмжээний актыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Г.Намуунзул)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Ганчимэг)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5631 дугаарт бүртгэлтэй байгаа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 05/04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Х.НЭМЭХ
Текст томруулах
A
A
A
