A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 05/08

Иххэт сум

СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 41 зүйлийн 41.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Сумын энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, үйл ажиллагаанд хяналт тавьж, тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөн, хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Намуунзул)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (С.Ганчимэг)-д даалгасугай.

ДАРГА Х.НЭМЭХ