- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНЛИГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

1
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 6/01
Хатансуудал
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн нэг толгойд ногдуулах малын тоо толгойн албан татварын хэмжээг Адуу 500 төгрөг, Үхэр 500 төгрөг, Хонь 400 төгрөг, Тэмээ 1-50 хүртэл тэмээтэй өрхийн тэмээнд 500 төгрөг, 51-100 тэмээтэй өрхийн тэмээнд 800 төгрөг, 101-ээс дээш тэмээтэй өрхийн тэмээнд 1000 төгрөгөөр, Ямаа 1-100 хүртэл ямаатай өрхийн ямаанд 500 төгрөг, 101-300 ямаатай өрхийн ямаанд 800 төгрөг, 301-500 ямаатай өрхийн ямаанд 1000 төгрөг, 501-ээс дээш ямаатай өрхийн ямаанд 1500 төгрөгөөр тус тус тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2.Малын тоо толгойн албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, сумын нийт иргэдэд мэдээлэх, танилцуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (О.Мөнхбат)-д даалгасугай.
3.Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай хуулийн дагуу батлагдсан албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг мөрдөн ажиллахыг Татварын улсын байцаагч (Ш.Жаргалмаа)-д даалгасугай.
4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамт хүргүүлэх, мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга (Б. Эрдмаа)-д хариуцуулсугай.
5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөлөгчдийн Хурлын ээлжит бус 3 дугаар хуралдааны 2021 оны 3/04 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.АМАРСАНАА

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 10/05
Хатан суудал
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах малын тоо, толгойн албан татварын хувь хэмжээг Адуу-500 төгрөг, Үхэр-500 төгрөг, Тэмээ-500 төгрөг, Хонь- 500 төгрөг, ямаа-500 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, тайлагнахыг Сумын Засаг дарга (О.Мөнхбат)-д даалгасугай.
3.Малын тоо, толгойн албан татвар тогтоох тухай хуулийн дагуу батлагдсан албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг мөрдөж ажиллахыг Татварын улсын байцаагч (Ш.Жаргалмаа)-д даалгасугай.
4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамт хүргүүлж, хянуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Мөнхсарнай)-д үүрэг болгосугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн төлөөлөгчдийн, Төлөөлөгчдөд даалгасугай.
6.Энэхүү тогтоол гаргасантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6/01 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.
ДАРГА С.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A
