A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар VI/09

Дархан

ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. /д/ хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын төлбөр, хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хэмжээгээр айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас төсөвт төвлөрүүлэн төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (М.Бадам)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (И.Ичинхорлоо), Байгаль орчин, экологи, уул уурхай, хөдөөгийн хөгжлийн хороо (С.Загас) нарт даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын "Энгийн болон ахуйн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах журам, хог хаягдлын төлбөр, хураамжийн хэмжээ" тогтоосон сумын ИТХ-ын 2021 оны 05/09 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

5.Тус тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг сумын Татвар хураагч /Б.Солонго/-д даалгасугай.

6.Уг хог хаягдлын төлбөр, хураамжийн хэмжээг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Ж.ОТГОНТУЯА