- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ОТГОН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН ОТГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 20
Буянт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг дараах малын төрөл хэмжээгээр тогтоосугай. Үүнд:
Адуу – 1000 төгрөг
Үхэр – 800 төгрөг
Хонь – 800 төгрөг
Ямаа – 1000 төгрөг
2. Татварын хэмжээ тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Амгаланбаяр)-д даалгасугай.
3.Энэ тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (С.Болороо)-д үүрэг болгосугай.
5.Тогтоол гарсантай холбоотой сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА С.БОЛОРОО

ЗАВХАН АЙМГИЙН ОТГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 81
Буянт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг дараах малын төрөл хэмжээгээр тогтоосугай. Үүнд:
Адуу – 500 төгрөг
Үхэр – 400 төгрөг
Хонь – 400 төгрөг
Ямаа – 500 төгрөг
2.Татварын хэмжээ тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Амгаланбаяр)-д даалгасугай.
3.Энэ тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (С.Болороо)-д үүрэг болгосугай.
5.Тогтоол гарсантай холбоотой сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА С.БОЛОРОО
Текст томруулах
A
A
A
