- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/133
Улаанбаатар хот
ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.13 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан"-гийн маягт /ТТ-15(1)/-ыг 1 дүгээр, "Банкны суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ"-г 2 дугаар, "Банкны суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээлэл технологийн төв /М.Чойжилсүрэн/-д даалгасугай.
3.Батлагдсан тайлан, мэдээний дагуу Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкуудаас тайланг хүлээн авч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар /С.Төгсжаргал/-т үүрэг болгосугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/82 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ
Текст томруулах
A
A
A
