- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГУРВАНБУЛАГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 6/01
Пионер толгой
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д" хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтууд, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Засаг дарга Б.Гантулгын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд хэрэгжүүлэх нэг малын тоо толгойд ногдуулах татварын хувь хэмжээг тэмээ 0 төгрөг, адуу 500 төгрөг, үхэр 500 төгрөг, хонь 200 төгрөг, ямаа 400 төгрөгөөр тогтоосугай.
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хонь 50, ямаа 50 тоо толгой малд ногдох албан татварын хэмжээг 0 төгрөгөөр тооцсугай.
3.Энэ тогтоолыг хуулийн хугацаанд Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлж, татварыг хугацаанд хураан орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд хуулийн дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Б.Гантулга/-д үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн бодлогын хороо" /Д.Буян-Өлзий/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ч.ЭРДЭНЭ-ОЧИР

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 03/24
Пионер толгой
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт жил дараалан хүндэрсэн тул малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тэмээ 0 үхэр-0 , хонь-0, ямаа-200, адуу- 1000 төгрөгөөр тогтоосугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (П.Тогтохжаргал) Татварын Улсын байцаагч (М.Саруулбуян ) нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 сарын 17 ны өдрийн 6/01 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.БАЯНДАЛАЙ
Текст томруулах
A
A
A
