- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРХАНГАЙ АЙМГИЙН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 06
Эрдэнэбулган сум
ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3 дахь хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүний сард төлөх албан татварын хувь хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (М.Батжаргал)-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Б.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
