- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮМБЭР СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ГОВЬСҮМБЭР АЙМАГ СҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 06
Сүмбэр сум
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "л" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 5 2.5, 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын "Бэлчээр ашиглалтын журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Т.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.
ДАРГА Т.ТҮМЭНБАЯР
Текст томруулах
A
A
A
