- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖАРГАЛАНТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ХОВД АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар Э/4/07
Ховд
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "Д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн Ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас Тогтоох нь:
1. Тэмээ 0, Адуу 1000, Үхэр 1000, Хонь 400, ямаа 1200, төгрөгөөр тус тус малын тоо толгойд ногдуулах татварын хувь хэмжээг тогтоосугай.
2. Малын тоо толгойн албан татварыг хураах ажлыг хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг сумын Засаг дарга Ц.Цогтбаяр, Жаргалант сум хариуцсан татварын улсын байцаагч нарт үүрэг болгосугай.
3. Малын тоо толгойн албан татварын орлогыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх малын чанарыг сайжруулах гэмт халдлага, гамшигаас хамгаалах хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх малчдад зориулсан сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахыг Засаг дарга /Ц.Цогтбаяр/-т даалгасугай.
4. Уг тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар баталсан "Малын тоо толгойн албан татвар ногдуулах журам батлах тухай" 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Э/3/04 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
6. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга /П.Оюунтунгалаг/-т даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Л.ОТГОНЦАГААН
Текст томруулах
A
A
A
