- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БОГД СУМЫН МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 4/05
Хориулт
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн нэг малын тоо, толгойд ноогдох албан татварын хэмжээг тэмээ 300, адуу 300, үхэр 300, хонь 300, ямаа 500 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Малын тоо, толгойн албан татварыг өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн 2022 оноос эхлэн ноогдуулсугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18 ны өдрийн ээлжит 2 дугаар хуралдаанаар баталсан "Малын тоо, толгойн албан татварыг тэг төгрөгөөр тогтоох тухай" 2/12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай
ДАРГА Ш.БҮҮВЭЙБААТАР
Текст томруулах
A
A
A
