A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ

ТҮДЭВТЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 20

Ойгон

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 –ын " д " заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, 66.1.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь.

1.Сумын малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг төрөл тус бүрээр нь дор дурдсанаар шинэчлэн тогтоосугай. Үүнд:

Малын төрөл

Нэг малд ногдох татварын хувь хэмжээ

1

Адуу

1000 төг

2

Үхэр

800 төг

3

Хонь

800 төг

4

Ямаа

1000 төг

2.Малын тоо толгойн албан татварын орлогыг сумын төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтанд заасан арга хэмжээний зардалд тусган хэрэгжүүлж ажиллахыг Сумын Засаг даргад үүрэг болгосугай.

3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА Ц. БАТНӨХӨРЛӨЛ

ЗАВХАН АЙМАГ ТҮДЭВТЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 02

Ойгон

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3–ын "д" заалт, 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, 66.1.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь.

1.Сумын малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг төрөл тус бүрээр нь дор дурдсанаар шинэчлэн тогтоосугай. Үүнд:

Малын төрөл

Нэг малд ногдох татварын хувь хэмжээ

1

Адуу

500 төг

2

Үхэр

500 төг

3

Хонь

500 төг

4

Ямаа

500 төг

2.Малын тоо толгойн албан татварын орлогыг сумын төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтанд заасан арга хэмжээний зардалд тусган хэрэгжүүлж ажиллахыг Сумын Засаг даргад үүрэг болгосугай.

3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА Ц. БАТНӨХӨРЛӨЛ