- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛТАЙ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ГОВЬ -АЛТАЙ АЙМАГ АЛТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 03
Баян-Овоо
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Ковид-19 цар тахал болон орон нутгийн байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан 2021 онд малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулсан албан татварын хэмжээг төрөл тус бүр дээр "0" байхаар тогтоосугай.
2.Энэ тогтоолыг хуулийн хугацаанд багтаан Хууль зүй дотоод хэргийн яаманд хянуулж бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (С.Амараа)-д үүрэг болгосугай.
3.Уг тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА П.ӨЛЗИЙСАЙХАН

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ АЛТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар 21
Баян-Овоо
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 1/5472 тоот албан бичгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 10-ны өдрийн "малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай" 03 дугаар тогтоолын 1 дэх заалтад заасан малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулсан албан татварын хэмжээг төрөл тус бүр дээр "0" төгрөг байхаар тогтоосон заалтын эрх зүйн үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул уг тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хүчингүй болсон шийдвэрийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулахыг нарийн бичгийн дарга (С.Амараа)-д үүрэг болгосугай.
ДАРГА П.ӨЛЗИЙСАЙХАН
Текст томруулах
A
A
A
