- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БИГЭР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БИГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 22
Жаргалант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн татварын хэмжээг малын төрөл тус бүрээр хавсралтаар баталсугай.
2. Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Д.Батмөнх)-д үүрэг болгосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (С.Түвшин) -нд даалгасугай.
ДАРГА Д.БАТТӨР

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БИГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 04
Жаргалант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойд тухайн татварын жилд ногдох албан татварын хэмжээг тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа малын төрөл тус бүр дээр 0 төгрөг байхаар тогтоосугай.
2.2022, 2023 оны малын тоо толгойн албан татварын орлогын үлдэгдлийг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Г.Мөнхбаяр)-д, Татварын улсын байцаагч (Ж.Мөнхцэцэг)-д нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбоотойгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.БАТТӨР
Текст томруулах
A
A
A
