- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТАРИАТ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 11
Хорго
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/234 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч байгаа ахуйн болон хуурай хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын хураамжийг тогтоосон хэмжээгээр айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас төсөвт төвлөрүүлэн, сумын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах ажлыг зохион байгуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Б.Буяннэмэх/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаанаар баталсан "Хог хаягдлын хураамжийн хэмжээг тогтоох тухай" 2015 оны 5-р сарын 4-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4. Уг тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга /Л.Батсайхан/-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Л.БААСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
