A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 5/08

Ховд

АЙМГИЙН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ИТГЭЛЦҮҮРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтууд, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын саналыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан Жаргалант сумын газрын үнэлгээний бүсийн зааг хязгаар, итгэлцүүрийн хувь хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Алтай сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 2 дугаар хавсралтаар, Булган сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 3 дугаар хавсралтаар, Буянт сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 4 дүгээр хавсралтаар, Дарви сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 5 дугаар хавсралтаар, Дөргөн сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 6 дугаар хавсралтаар, Дуут сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 7 дугаар хавсралтаар, Зэрэг сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 8 дугаар хавсралтаар, Манхан сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 9 дүгээр хавсралтаар, Мөст сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 10 дугаар хавсралтаар, Мөнххайрхан сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 11 дүгээр хавсралтаар, Мянгад сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 12 дугаар хавсралтаар, Үенч сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 13 дугаар хавсралтаар, Ховд сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 14 дүгээр хавсралтаар, Цэцэг сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 15 дугаар хавсралтаар, Чандмань сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 16 дугаар хавсралтаар, Эрдэнэбүрэн сумын газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээг 17 дугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2.Хавсралтаар тогтоосон итгэлцүүрийн дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн, газрын төлбөрийг ногдуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /Э.Дөлбадрал/-д, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Б.Дүгэржав/-д тус тус даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Жаргалант сумын ИТХ-ын 2018 оны 3/08 дугаар тогтоол, Алтай сумын ИТХ-ын 2018 оны 8/08 дугаар тогтоол, Булган ИТХ-ын 2019 оны 04 дүгээр тогтоол, Буянт сумын ИТХ-ын 2019 оны 03 дугаар тогтоол, Дарви сумын ИТХ-ын 2018 оны 07 дугаар тогтоол, Дөргөн сумын ИТХ-ын 2019 оны 7/04 дүгээр тогтоол, Дуут сумын ИТХ-ын 2018 оны 6/08 дугаар тогтоол, Зэрэг сумын ИТХ-ын 2018 оны 12/07 дугаар тогтоол, Манхан сумын ИТХ-ын 2018 оны 10/05 дугаар тогтоол, Мөст сумын ИТХ-ын 2018 оны 8/06 дугаар тогтоол, Мөнххайрхан сумын ИТХ-ын 2018 оны 6/07 дугаар тогтоол, Мянгад сумын ИТХ-ын 2018 оны 7/06 дугаар тогтоол, Үенч сумын ИТХ-ын 2018 оны 8/06 дугаар тогтоол, Ховд сумын ИТХ-ын 2018 оны 6/04 дүгээр тогтоол, Цэцэг сумын ИТХ-ын 2019 оны 04 дүгээр тогтоол, Чандмань сумын ИТХ-ын 2019 оны А/07 тогтоол, Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын 2019 оны 12/05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Уг тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ХУРЛЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ