A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар А/08

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

"Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.

Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Гадаадын иргэн, харьяатын газар /Н.Ууганбаяр/-т даалгасугай.

САЙД Х.НЯМБААТАР