A

A

A

  • Нүүр
  • Өмгөөлөгчдийн холбоо
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам/-ЗХХАЭ-н 2022 оны 1 сарын 19-ний 2 дугаарт нийтлэгдсэн.
Бүлэг: 1979

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэг, Өмгөөлөгчдийн холбооны дүрмийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмыг хавсралтаар баталсугай.

2.Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх тухай хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор гаргахыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга /Б.Баатарсайхан/-д даалгасугай.

3.Энэхүү Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.БААТАРСАЙХАН