- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАРУУН-УРТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМГИЙН БАРУУН-УРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 08/09
Баруун-Урт сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, малын тоо толгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит наймдугаар Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар тогтоосугай.
2.Мал бүхий болон аж ахуй нэгжид хөнгөлөлт үзүүлэхгүй. Малчин өрхөд хөнгөлөлт үзүүлэх малын тоог хоёрдугаар хавсралтаар тогтоосугай.
3.Хуулийн хэрэгжилтийг хангуулан төсөвт төвлөрүүлэх орлогыг зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Ж.Жавхаатөгс/-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Баруун-Урт сумын ИТХ-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4/05 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Г.Батболд/-д үүрэг болгосугай.
ДАРГА Т.ИХБАЯР

СҮХБААТАР АЙМГИЙН БАРУУН-УРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 23/08
Баруун-Урт сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорин гуравдугаар Хурлаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий иргэдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2024 оныг дуустал адуунд 0, үхэрт 0, ямаанд 0, хонинд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Жавхаатөгс)-т даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Багийн Иргэдийн Нийтийн хурал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хороо (Э.Мягмардорж)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ээлжит Наймдугаар Хуралдааны 08/09 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Т.ИХБАЯР
Текст томруулах
A
A
A
