A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН УУЛБАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 7

Зүүн булаг

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээрийг ашиглуулах гэрээний загварыг баталж, журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга / Д.Амартайван/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Хүнс, ХАА, Байгаль орчны бодлогын хороонд даалгасугай.

ДАРГА Р.АНХБАЯР