- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЯНТ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 04
Шар тохой
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Сумын газар нутаг, бэлчээрийг Газрын тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу ашиглаж бусад сумдуудтай хил залгаа нутгийг бүрэн эзэмшиж ашиглах, хадлангийн талбай өвөлжөөний бүс нутаг болон нөөцөлсөн бэлчээр нутгийг бүрэн хамгаалж эзэмших зорилгоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "з" заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг тус бүрийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд мөрдөх "Бэлчээр ашиглалтын журам"-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Бэлчээр ашиглалтын журмыг хэрэгжүүлэн, Захиргааны ерөнхий хуулийн 64,3 дах заалтын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж бүртгүүлсэний дараа мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга / Н.Хибатай/-д үүрэг болгосугай
ДАРГА С.НЭРГҮЙ
Текст томруулах
A
A
A
