A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 6/6

Өгөөмөр

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг орон нутгийн орлогод төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Б.Батбаатар), хог хаягдлын үйлчилгээний хураамжийг ард иргэдэд мэдээлж ажиллахыг Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн (Ц.Батбэх), Байгаль хамгаалагч (Б.Хишигдэлгэр) нарт тус тус үүрэг болгосугай.

3.Хог хаягдлын үйлчилгээний жилийн хуваарийг гарган сумын Засаг даргаар батлуулан мөрдөж ажиллахыг "Эл-Ка" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (Д.Цэцэгсайхан)-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Г.САЙНБУЯН