- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт:
"4.1.9."Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө" гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичгийг;"
2/4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалт:
"4.1.11."Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө" гэж орон нутгийн онцлогт нийцсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичгийг;"
3/5 дугаар зүйлийн 5.1.16, 5.1.17 дахь заалт:
"5.1.16.нэгтгэн тайлагнах зарчим;
5.1.17.төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим."
4/5 дугаар зүйлийн 5.2.16, 5.2.17 дахь заалт:
"5.2.16."нэгтгэн тайлагнах зарчим" гэж энэ хуулийн 6.9-д заасан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Улсын Их Хуралд, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахдаа энэ хуулийн 6.7, 6.8-д заасан баримт бичигт заасан зорилго, зорилт, хүрэх үр дүнтэй уялдуулан, тухайн жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ нь хүрэх үр дүнгийнхээ хэдэн хувьд хүрсэн, хөрөнгийн эх үүсвэр, хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэн, баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу хамтад нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тайлагнахыг;
5.2.17."төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим" гэж энэ хуулийн 6.9-д заасан богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг болох улсын болон орон нутгийн төсвийг төлөвлөхдөө 6.10.3, 6.10.4-т заасан шаардлагыг хангаж Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилан боловсруулахыг."
5/6 дугаар зүйлийн 6.11-6.13 дахь хэсэг:
"6.11.Бусад хууль тогтоомжид заасан "төрөөс баримтлах бодлого" гэснийг энэ хуулийн 6.2, 6.5, 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд, "үндэсний хөтөлбөр" гэснийг энэ хуулийн 6.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрт тус тус хамааруулж ойлгоно.
6.12.Засгийн газар энэ хуулийн 6.8.2, 16.3-т заасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахдаа тухайн цаг үед тулгамдаж байгаа зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдэлийн үеийн төсөл, арга хэмжээг Улсын Их Хуралд танилцуулснаар төлөвлөгөөндөө тусгаж болно.
6.13.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой төрийн бодлогын баримт бичиг, гамшгийн болон онц, дайны байдлын үеийн төлөвлөгөө нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй бөгөөд энэ хуулиар зохицуулахгүй."
6/9 дүгээр зүйлийн 9.6.5 дахь заалт:
"9.6.5.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан зорилго, зорилтыг тухайн салбарт хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх;"
7/18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг:
"18.7.Эрх бүхий этгээд Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 5.2.16-д заасан зарчмын дагуу нэгтгэн тайлагнах үүрэгтэй."
2 дугаар зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйлийн 6.7.1, 6.7.2 дахь заалт:
"6.7.1.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлагыг хангасан байна:
6.7.1.а.урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтын тухайн таван жилд хүрэх үр дүн, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт, тухайн шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх зорилтот түвшинг тодорхойлсон байх;
6.7.1.б.хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн салбар болон салбар хоорондын уялдааг хангасан байх;
6.7.1.в.тухайн таван жилд тавьсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хавсаргах.
6.7.2.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлагыг хангасан байна:
6.7.2.а.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтээс тухайн аймаг, нийслэл, хотод хамаарахыг өөрийн онцлогт нийцүүлэн тодорхойлсон байх;
6.7.2.б.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тооцсон төсөл, арга хэмжээг тусгасан хөтөлбөрийг хавсаргах;
6.7.2.в.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүнд уялдуулан орон нутгийн аливаа онцлогийг харгалзан зорилго, зорилт, хүрэх үр дүн, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт, тухайн шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх зорилтот түвшинг орон нутгийн түвшинд шинээр тодорхойлж болно."
2/6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэг:
"6.8.Дунд хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр байна.
6.8.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.1.а.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүнд хүрэхээр чиглэсэн байх;
6.8.1.б.Хөгжлийн зорилтот хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээтэй уялдсан байх;
6.8.1.в.хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн салбар болон салбар хоорондын уялдааг хангасан байх.
6.8.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.2.а.зорилго, зорилт, түүнийг хангахад чиглэсэн төсөл, арга хэмжээг салбар, бүс нутаг, байршил, санхүүжилтийн эх үүсвэр, жил бүрийн задаргаагаар боловсруулсан байх;
6.8.2.б.үр дүнд чиглэсэн шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тооцож боловсруулсан байх.
6.8.3.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.3.а.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг сонгон боловсруулсан байх;
6.8.3.б.Хөгжлийн зорилтот хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;
6.8.3.в.тухайн орон нутгийн хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн улсын, бүсийн болон орон нутгийн хөгжлийн зорилтуудтай уялдсан байх;
6.8.3.г.бүс нутгийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлж, харилцан уялдаатай хөгжих боломжийг хангасан байх.
6.8.4.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.4.а.зорилго, зорилт, түүнийг хангахад чиглэсэн төсөл, арга хэмжээг санхүүжилтийн эх үүсвэр, жил бүрийн задаргаагаар боловсруулсан байх;
6.8.4.б.үр дүнд чиглэсэн шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тооцож боловсруулсан байх."
3/6 дугаар зүйлийн 6.10.2 дахь заалт:
"6.10.2.санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцсон, хариуцах эзэнтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан, тухайн жилд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг эрэмбэлсэн байх;"
4/9 дүгээр зүйлийн 9.3.7, 9.3.8 дахь заалт:
"9.3.7.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах журам батлах;
9.3.8.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, гүйцэтгэлийг дүгнэх журам болон тайлангийн үлгэрчилсэн загварыг тус тус батлах;"
5/18 дугаар зүйлийн 18.3, 18.4 дэх хэсэг:
"18.3.Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их Хурал 06 дугаар сарын 01-ний дотор батална.
18.4.Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудит хийлгэхээр жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлж, 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурал 04 дүгээр сарын 01-ний дотор хянан хэлэлцэнэ."
3 дугаар зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтын "санхүүгийн эх үүсвэрийг нарийвчлан төлөвлөсөн үйл ажиллагаа" гэснийг "нөөцөд суурилан боловсруулсан төсөл, арга хэмжээг агуулсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр" гэж, мөн зүйлийн 4.1.15 дахь заалтын "үйл ажиллагааны бүрдлийг" гэснийг "тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц, хэрэгжихүйц, бодитой, хугацаатай эерэг өөрчлөлтийг" гэж, мөн зүйлийн 4.1.18, 4.1.21 дэх заалтын "үзүүлэлтийг" гэснийг "утгыг" гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжээс" гэснийг "орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгж, сумын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан ажилтнаас" гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.2, 9.3.1, 9.4.2, 9.6.1 дэх заалтын "4.1.10, 4.1.11" гэснийг "4.1.12, 4.1.13" гэж, мөн зүйлийн 9.4.7 дахь заалтын "төрийн бүх шатны" гэснийг "оролцох төрийн байгууллага" гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн "2" гэснийг "нэг" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "нэг жилийн" гэснийг "дөрвөн сарын" гэж, мөн зүйлийн 14.4 дэх хэсгийн "зургаан" гэснийг "хоёр" гэж, мөн зүйлийн 14.5 дахь хэсгийн "гурван" гэснийг "нэг" гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "нэг жилийн" гэснийг "гурван сарын" гэж, мөн зүйлийн 15.2 дахь хэсгийн "үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан үйлчлэх хугацаанаас зургаан сарын" гэснийг "өмнөх баримт бичиг дуусгавар болохоос" гэж, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "нэг" гэснийг "хоёр" гэж, мөн зүйлийн 17.4 дэх хэсгийн "45 хоногт" гэснийг "90 хоногт" гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн "03 дугаар сарын 01-ний" гэснийг "01 дүгээр сарын 15-ны" гэж, мөн зүйлийн 18.2 дахь хэсгийн "04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор боловсруулна." гэснийг "03 дугаар сарын 25-ны дотор Засгийн газарт танилцуулна." гэж, мөн зүйлийн 18.6 дахь хэсгийн "12 дугаар сарын 10-ны" гэснийг "10 дугаар сарын 01-ний" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтын дугаарыг "4.1.10" гэж, мөн зүйлийн "4.1.10, 4.1.11, 4.1.12, 4.1.13, 4.1.14, 4.1.15, 4.1.16, 4.1.17, 4.1.18, 4.1.19, 4.1.20, 4.1.21, 4.1.22, 4.1.23, 4.1.24, 4.1.25" дахь заалтын дугаарыг "4.1.12, 4.1.13, 4.1.14, 4.1.15, 4.1.16, 4.1.17, 4.1.18, 4.1.19, 4.1.20, 4.1.21, 4.1.22, 4.1.23, 4.1.24, 4.1.25, 4.1.26, 4.1.27" гэж, 9 дүгээр зүйлийн 9.6.5 дахь заалтын дугаарыг "9.6.6" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
