- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- САНТМАРГАЗ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 05
Холбоо
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12 дахь заалт, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын 01 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг олон нийтэд сурталчлан таниулж, хог хаягдлын менежментийг сайжруулан, хураамжийн төлөлтөд хяналт тавьж, орлогыг сумын төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Эрдэнэбаатар/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороо /С.Бямбадорж/-д даалгасугай.
4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй
ДАРГА Т.ХАТАНБААТАР
Текст томруулах
A
A
A
