A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 08

Булгийн дэнж

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Хог хаягдлын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлыг тээвэрлэх, санхүүжүүлэх, үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллаж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг сумын Засаг дарга /Ц.Төрхүү/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.БАТМӨНХ