A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ МӨСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 07

Улаантолгой

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. "д", Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.1, 8.7.2, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.2, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтууд, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан дугаар 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орон нутгийн татварын орлогод тооцогдох хог хаягдлын жилийн хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын хураамжийг хуулийн хүрээнд төвлөрүүлэн, сум орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлж ажиллахыг татварын улсын байцаагч / Б.Хосбаяр/, Байгаль орчны мэргэжилтэн /Б.Алтангэрэл/ нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж биелэлтийг хангуулж ажиллахыг сумын Засаг дарга /С.Баасандорж/-д даалгасугай.

ДАРГА А.АРИУНБОЛД