A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ БАТЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 07

Жаргалант

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Батцэнгэл сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож нэгдүгээр, энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний шинэчлэгдсэн хураамж, тарифын талаар байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний газар, иргэдэд сурталчилан, таниулж, хураамжийн орлогыг орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Зоригтхүү/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.МАЙДАР

АРХАНГАЙ АЙМАГ БАТЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 08

Жаргалант

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Батцэнгэл сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулан хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний өөрчлөлт орсон хураамжийн хувь хэмжээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний газар, иргэдэд сурталчилан, таниулж, хураамжийн орлогыг орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Зоригтхүү/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.МАЙДАР